Аяллын танилцуулга
Турк улсын хамгийн гоё, хамгийн их жуулчдын сонгодог аялалдаа та бүхнийг урьж байна. Бид мэргэжлийн Монгол–Турк хэлтэй чадварлаг найрсаг Монгол хөтөч, 5 одтой зочид буудлууд, тав тухтай аялал, аялагчдын 100% сэтгэл ханамжийг санал болгож байна.
📅 ӨДӨР 1: Улаанбаатар → Истанбул → Анталя
🍽️ Хоол: Онгоцонд хоолтой · Оройн хоол буудалдаа
Манай нислэг өглөө эхэлнэ. Чингис Хаан олон улсын нисэх буудлын 2 давхарт нислэгээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэнэ. Истанбулд таныг хөтөч тосож, орон нутгийн нислэгээр Газар Дундын Тэнгисийн эрэгт байрлах Анталя хот руу нисэн зочид буудалд буух болно.
Манай аялагчид RIOLAVITAS RESORT 5★ ultra all inclusive зочид буудалд 3 хоног амарна. Дал мод бүхий ногоон байгууламж, хүүхдийн парк, гадна/дотор усан бассейн, саун, фитнесс, өөрийн эзэмшлийн далайн эрэг, наран шарлагын газар, усан парк, A la carte ресторан, Lobby Bar (24 цаг), Pool Bar, Beach Bar, Disko Bar, Шөнийн буфет — бүх зүйл багтсан.
🏨 RIOLAVITAS RESORT 5★ — ultra all inclusive (өглөө · өдөр · орой нээлттэй буфет, хязгааргүй уух зүйл)
📅 ӨДӨР 2: Анталя — Хотын аялал
🍽️ Хоол: Өглөөний цай (буудалдаа буфет) · Өдрийн хоол (нутгийн ресторан) · Оройн хоол (буудалдаа буфет)
Өглөөний цайны дараагаар 7 өнгөнд хувирдаг Султанит чулуун алтан эдлэлийн дэлгүүрээр ороод 40 м өндрөөс газар дундын тэнгист цутгадаг алдарт Дүдэн хүрхрээ-гээр зочилно. Үүний дараа хотын алдартай ресторанд өдрийн хоол зооглож, Old Town хуучин хотын нарийн гудмуудаар алхан Анталя хотын панорамтай танилцана. Үдээс хойш буудалдаа эргэн ирж оройн хоол идэн амрах болно.
📅 ӨДӨР 3: Анталя — Чөлөөт өдөр
🍽️ Хоол: Өглөөний цай · Өдрийн хоол · Оройн хоол (бүгд буудалдаа буфет, хязгааргүй)
Аялагчдад зориулсан чөлөөт өдөр. 5 одтой тансаг буудлын дотор/гадна усан бассейн, Turkish Bath (хамам), сауна гэх мэт алжаал тайлах төвүүдэд өөрийн дураар амрах боломжтой. Буудлын буфет хоолноос өглөө, өдөр, орой өөрийн хүссэн хоолоо зооглоорой.
📅 ӨДӨР 4: Анталя → Памуккале
🍽️ Хоол: Өглөөний цай (буудалдаа) · Өдрийн хоол (нутгийн ресторан) · Оройн хоол (буудалдаа буфет)
Өглөө эрт буфет цайны дараагаар Памуккале руу ~3 цаг гаран аян замдаа гарна. Нутгийн ресторанд өдрийн хоолны дараа Денизли хотын хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр орно (бэлэн хувцас, дэр, хөнжил, гар нүүрийн алчуур).
Орой нь Памуккалегийн хамгийн тохилог, шинэлэг буудалд буух болно. Уг буудал нь 40°C халуун рашаан-аараа алдартай — алжаал ядаргааг тайлж, цусан хангамжийг сайжруулж, дархлааг дэмждэг. Оройн хоол буудлын буфетнээс сонгон зооглоно.
🏨 ADEMPIRA THERMAL AND SPA HOTEL 5★ (халуун рашаантай)
📅 ӨДӨР 5: Памуккале — Хотын аялал
🍽️ Хоол: Өглөөний цай (буудалдаа буфет) · Өдрийн хоол · Оройн хоол (буудалдаа буфет)
Энэ өглөө та дэлхийн топ 3 улсын нэгд тооцогддог агаарын бөмбөлөгний аялалд гарах боломжтой /нэмэлт төлбөртэй/. 1000 м өндөрт 1 цагийн турш аялангаа нар мандахыг харж Памуккале-г бүхэлд нь дээрээс тольдоно.
Дараа нь 400,000 жилийн түүхтэй цасан цагаан травертен (хөвөн уулс), МЭӨ үеийн Хиераполис эртний хот, музей, 12,000 хүний багтаамжтай эртний Ромын театр-аар зочилно. Анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийж, Турк үндэсний амттан, цай, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Орой буудалдаа ирж буфет хоол идэн халуун рашаанд орно.
📅 ӨДӨР 6: Памуккале → Истанбул — Хотын аялал
🍽️ Хоол: Өглөөний цай (буудалдаа) · Өдрийн хоол (нутгийн ресторан) · Оройн хоол ороогүй
Буфет цайны дараа орон нутгийн нислэгээр Истанбулд нисээд хотын аяллаа эхэлнэ. Хагиа София сүм (530 онд баригдсан), 1600 оны үед баригдсан Цэнхэр Сүм (Blue Mosque), Theodosius чулуун хөшөө, Hippodrome стадиум-ыг үзнэ.
Өдрийн хоолоо нутгийн ресторанд идэж Турк үндэсний зоог амтлана. Дараа нь Ази–Европ тивийг холбодог Босфорын хоолойн усан онгоцны аялал-д гарна. Үдээс хойш хүссэн жуулчид Султан Ахмедэд үлдэж Гранд Базаар орох боломжтой.
🏨 QUA COMFORT 5★
📅 ӨДӨР 7: Истанбул — Чөлөөт өдөр
🍽️ Хоол: Зөвхөн өглөөний цайтай (буудалдаа буфет)
Аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ — хотын аялал, шоппинг хийх боломжтой. Истанбулын хамгийн том их дэлгүүрүүд: MALL OF İSTANBUL, Boyner 212, Forum İstanbul, Cevahir. Өөр хиймээр зүйл байвал хөтөчтэйгээ зөвлөлдөнө.
📅 ӨДӨР 8: Истанбул → Улаанбаатар
🍽️ Хоол: Өглөөний цай (буудалдаа буфет) · Онгоцонд хоолтой
Зочид буудалд буфет өглөөний цай уусны дараа ачаа бараагаа аван нисэх буудал руу хөдөлнө. Онгоцны буудал дээр хөтөчтэйгээ салах ёс хийснээр манай аялал өндөрлөнө.
💰 Аяллын үнэ ба хуваарь
5 сар: 10, 24
Том хүн: 4,590,000₮
Хүүхэд (2–11.9): 3,890,000₮
0–2 нас: 700,000₮
6 сар: 7, 21
Том хүн: 5,190,000₮
Хүүхэд: 3,990,000₮
0–2 нас: 700,000₮
7 сар: 5
Том хүн: 5,390,000₮
Хүүхэд: 4,090,000₮
0–2 нас: 700,000₮
7 сар: 9
Том хүн: 5,590,000₮
Хүүхэд: 4,290,000₮
0–2 нас: 700,000₮
8 сар: 9
Том хүн: 5,390,000₮
Хүүхэд: 4,090,000₮
0–2 нас: 700,000₮
⚠️ Хэрэв аялагч өрөөндөө ганцаараа байрлах бол аяллын төлбөр дээр +1,200,000₮ нэмэгдэнэ.
✅ Үнэд багтсан зүйлс
- УБ–Истанбул–УБ хоёр талын нислэгийн тийз
- Истанбул–Анталя, Денизли–Истанбул орон нутгийн нислэгийн тийз
- Хот тус бүрт 5 одтой зочид буудалд байрлах зардал
- Монгол мэргэжлийн хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
- Хот хоорондын тээвэр
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
❌ Үнэд багтаагүй зүйлс
- Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр (агаарын бөмбөлөгний аялал гэх мэт)
- Хувийн хэрэгцээний зүйлс
- Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
⚠️ Анхааруулга
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай
- Хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна
- Хүүхэд ээж аав бус өөр хүнтэй хамт явж байгаа бол Англи болон Монгол хэл дээр итгэмжлэл хийлгэж нотариатаар батлуулна
- Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө онгоцны буудалд очиж бүртгэлээ хийлгэнэ
- Гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр хийснээр аялал баталгаажна
📘 Аялалын захиалга хийх — Facebook